Thursday, July 28, 2011

Би ингэж боддогийн - Хүний тухай

Хэзээнээс ингэж боддог болсын бүү мэд. Америк кино, бурханы шашны номнуудаас л хооронд нь эвцэлдүүлж ийм бодолтой болсон байх. 
Хүн бол өөр хоорондоо дахин давтагдашгүй, өөрийн гэсэн хөг аялгуу, өнгө будагтай, танин мэдэх тусам улам л гайхамшиг нь ундарч байдаг дундаршгүй бүтээл.
Энэ талаар анх удаа нэг Америк кино үзэж байгаад л ойлгож билээ. Нээрээ бид энэ байгаагаараа л гайхалтай юм байна,  заавал тэр Дулмаа шиг, Дорж шиг байх албагүй юм байна, хүн нэг зүйлдээ сайн байхад, би өөр зүйлд дуртай, сайн байж болно шүү дээ, хөдөлмөрийн зах зээл дээр ч гэсэн өөр өөрийн онцлог, чадвартай хүмүүст зориулагдсан ажлын байрууд байдаг шүү дээ гэж нэг өдөр учиргүй ойлгосон дүр эсгэж билээ. Гэхдээ л Монголын нийгэм энэ үзэл бодлоос тэс эсрэг учир гэнэт гэнэт нээрээ хүмүүс ингэж яриад, ингэж бодоод байхад би энэ талаар бодож үзэх ёстойн биш биздээ, өөрийнхөөрөө гээд явж байгаад хөгширсөн хойно яанаа энэ хүмүүсийн хэлээд байсан чинь үнэн байжээ гэж бодох вий гэхээс айдагийн. Энэ нь ийм нийгэмд өсч хүмүүжиж өдий хүрсэнтэй минь л холбоотой байх. Хайрцаг савандаа баригдаад л байх шиг байгаан ..,
Нөгөө талаас хүн гэдэг энэ орчлон ертөцийн хамгийн муу муухай зүйлийн уул уурхай, түүнийг үйлдэгч нь байхын. Хаана болохгүй юм байна, хаана байгаль дэлхий сүйрч хохирч байна тэнд хүн л байгаа болохлоор л тийм болсон байх юм. Одоо ч хүнээс ямар ч муухай, шуналтай, ухар мөчид зан гарч байсан түүнд нь шоконд орохоо ч бараг больждээ. Тийм мэдээг сонсоод, уншаад уйлахаас, харамсахаас цаашгүй юм даа.
Үнэн зүрхний угаас хайр, баясал төрөм сайхан сэтгэлтэй хүмүүс ч байх юм. Тэдгээр хүмүүсийн буян заяа, үйлээр л энэ орчлон ертөнц нэг эсэн мэнд оршоод байдаг юм уу даа. 

Тийм хүмүүстээ л баярлаж, баясаж явийдаа :-).

No comments:

Post a Comment