.... Хилэнц үгүй тул зовлон ч үгүй,
Мунхаг үгүй тул шаналан ч үгүй
Буруу үзэлдээ л нялхас зовдог юм
Бусармаг үйлэндээ л нажид эдэлдэг юм...
.... Буяны хүчээр бие амгалан,
Билгийн хүчээр сэтгэл амгалан
Бусдын төлөө орчлонд оршивч
Бодь сэтгэлтэн яахин гансрах вэ...
... Учрал юугаа эхлэн шинжээд
Үйлдэх, эсэхээ батлан шийд.
Учрал дутваас бүү үйлд
Нэгэнт үйлдвээс бүү шантар...
... Хором тутам ховсорч хувирах
Хорвоогийн өнгөнд шунан тачаадсаар
Үнэн итгэлт янагийг эрэвч
Түмэн төрөлд олох газаргүй
Олж учраагүйдээ гомдон харуусч
Оёоргүй шаналалд сэтгэл бачуурна
Олж учирлаа ч илүүг хүсэмжлэн
Ойгүй шуналдаа зүрх базлана...
.... Намайг муушаах нэгэн байхад
Магтаалд онгирохын хэрэг юун
Намайг магтах нэгэн байхад
Муушаалд гутрахын хэрэг юун ...
No comments:
Post a Comment