Wednesday, August 10, 2011

Өчигдөр нь уурлаад, өнөөдөр нь юу ч болоогүй мэт инээгээд л ..,

Ажлын байран дээр янз бүрийн ааш, авиртай, үзэл бодолтой хүмүүстэй ойлголцож, нэг баг болж ажиллах нь анх сургуулиа төгсөөд ажилд орж байхад их хэцүү бас авъяас шаардсан ажил юм байна гэж нилээн хэдэн жилийн өмнө бодож байсан санагдана.

Анх ийм бодол төрсөөс болоод ч тэрүү хүмүүстэй арга эвээ олоод хүн амьтантай ам зөрөхгүй, найзлаж нөхөрлөөд, ахаа эгчээ болоод явсаар энэ проблем надад учрахгүй нь гэж бодож байсан чинь худлаа байжээ. Ажлаас болж ам зөрөх, мэтгэлцэхийг бол байх л ёстой зүйл, олон талаас л харж байж ажил урагшладаг гэж боддогийн. Гэхдээ сүүлийн долоо хоногт 2 ч удаа ажлын биш хувийн шинж чанартай хэрүүл маягийн зүйлтэй учирлаа. 

Эхнийх нь миний инээд, ажил дээр дуу аяладаг байдлыг маань тэвчиж чаддаггүй, бас албаныхаа залуучуудыг (эрчүүдийг) дарамталдаг, дээрлэхдэг гэсэн хэргээр өөр албаны нэг бүсгүйд надад их л үзэн ядсан байдлаар халамцуу ч юмуу ямар ч ийн гар хөлөө савчсан байдлаар хэллээ..., 
Надад дээрэлхүүлээд байдаг, тэрийгээ өөрсдөө ч хэлж чадахгүй хүнээр хэлүүлж байдаг өрөвдөлтэй ч эрчүүд болдоо, нээрээ. Найзууд гэж бодож явсан хүмүүс ийм зан гаргахлаар нүднээс шууд нулимас гардагийн байна лээ, яасан ч амархан урсдаг нулимас ч ийн, ямар ч байсан тэд нартай дахиж тэгэж харьцахгүй гэдгээ ч хэллээ, тэгэж хэлэх хэрэг байсан ч юмуу, үгүй ч юм уу бүү мэд.

Дараагийнх нь хэрүүлийн алим мессенжерээр хагас дарамталсан байдалтайгаар ирлээ, гэхдээ өөр хүнээс. Ажлыг зэрэгцэж суучаад мессенжерээр яридаггүй санагдаад инээд ч хүрэх шиг, хариу нээх бичихгүй тэгээд л тэнэг хүн шиг өнгөрөөлөө.

Хамгийн гайхалтай нь маргааш нь юу ч болоогүй хүн шиг инээгээд л юм ярихын өөдөөс. Би бол жаахан гайхаастай. Учир нь өмнө нь би ингэж хүмүүстэй ам зөрж байсангүй, мөн урд шөнө нь тэр хүмүүсийн дарамтласан, дургуйлах гэсэн байдал нь толгойноос гарахгүй нэг л өөрт дарамттай санагдаад байсыын. Ер нь би яах ёстойн бол гээд л, тэгсэн тэдгээр хүмүүст бол байдаг л асуудал юм шиг байгаан. 

Ингэж эмзэг хандаж байгаа нь өмнө нь хүмүүстэй ам зөрөх туршлагагүй, нөгөө талаас энэ нь байдаг л асуудал гэж бодож чадахгүй байгаа, мөн хүний өөдөөс худлаа инээж сураагүйнх л юм шиг байна. Ийм зүйлийг жаахан ч гэсэн сурахгүй бол өөрөө өөрийгөө л зовоох юм шиг байна доо. За бол за, үгүй бол үгүй хүн чинь бас тэгэж байгаад хэцүү л байдагийн байна.
Өнөөдрөөс өөрсөдтэй нь адилхан юу ч болоогүй юм шиг инээгээд л яваад байсан чинь их амар юм байноо. 

Хэзээ нэг хүн болно доо хөөрхий, өөрийгөө нээх зовоохгүйхэн шиг амьдраад байхын сан ..,

No comments:

Post a Comment