Арван жилийн сурагч байхдаа хичээлийн шинэ жилийг гөөмөн их хүлээдэг байж билээ, нэгний өмнөх шөнө бүр нойр хүрэхгүй догдлоод хэд хэд босч цагаа хардаг, өглөө нь нойр дутуу хэрнээ нэг л сайхан инээгээд л баярлаад л байдаг байсан санагдаж байна. Сүүлд оюутан байх үед ч хичээлийн шинэ жилийг битүүхэндээ хүлээгээд л байдаг байлаа.
Харин одоо бол ажлын хүмүүс хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэнэ, шинэ оюутан хүүхдүүд хичээлийн шинэ жилээ хүлээсэн байдалтай догдлосон яриануудаас л 9 дүгээр сарын 1-ны өдөр айсуй явааг анзаарлаа. Тэгээд бодоод байсан чинь миний хувьд ч бас 9 дүгээр сараас идэвхитэй, нийгэм соёлын, өөрийгөө хөгжүүлэх, сонирхосон зүйлдээ цаг зарцуулдаг үе маань бас эхэлдэг юм байна. Мөн тэгэж бодлоо.., энэ хичээлийн жилийн хугацаанд өөрийнхөө хүсдэг ч одоо болтол суралцаагүй зүйлсээс суралцах, тэр зүйлдээ цаг гаргах хэрэгтэй юм байнаа гэж. Түүний нэг бол франц хэл сурах, түрүү жил сурна гэж байсан боловч ажлын 5 өдөр хичээлтэй байх нь ажил амжихгүй гэсэн шалтгаас болоод суралцаагүй, одоо бодохлоор бага зэргийн харамсаад байдагийн, хэрвээ тэр сургалтанд бүтэн жил явсан байсан бол ойр зуурын зах зухтай болчихсон байх байсан байх. Энэ жил уул нь сургалтанд нь хамрагдчих юмсан. 10 сараас хичээл нь эхэлдэг санагдаад байна. Миний хувийн цэвэр зохион байгуулалтаас л шалгаалах ажил л даа.
Бас өөрийн сэтгэл санааг тогтуун байлгах, сайн сайхан зүйлс сонсдог лекциндээ суунаа. Энэ жил 4 дэх жилдээ суух юм байна. Түрий жилийн сүүлээс лекц ордог багш маань солигдсоноос болоод сүүлдээ очихоо болчихсын. Бас тэгэж байгаад хүн их ялгаварлан гадуурханаа би, нэг ийм их муухай зантайн. Их олон зүйл дээр ажиглагддагийн. Барагтай хүний үгийг авахгүйээ би чинь, өөрийнхөө хүндэлдэг хүнийхээ л үгийг авна шүү дээ, тэр нь тэгээд явж явж үзэл санаа, бодол төстэй хүнээ л хүн хүндэлдэгийн байна лээ. Үүнд маань манай нэг найз их дургүй ээ.
За даа, энэ хичээлийн жилд хөөрхий минь ийм л төлөвлөгөөтэй ажилчихвал уул нь болчихмоор байна. Худлаа ярихгүйгээр ажил болгочихынсон.
Нээрээ, оюутан байхдаа, мөн ажил ороод удаагүй байхдаа урчуудын эвлэлийн зургийн үзэсгэлэнг найзтайгаа хамт их үздэг байжээ, бараг алгасалгүй, харин одоо бол худлаа худлаа, өнгөрсөн жил л гэхэд 3 удаа л зургийн үзэсгэлэн үзсэн байхын. Харин дуурь, баллетаа бол үзэж байгаа. Удахгүй 10 сараас дахиж үзэж эхэлнэ дээ :-). Ер нь хүн өөрийн дотор байгаа сэтгэл хөдлөл, үзэл бодлоо нээг их илэрхийлээд байдаггүй, тэр тусмаа Монгол хүмүүс, харин урлаг бол тэрийг ил болгож, бугласан зүйлсийг нь гаргадаг юм шиг санагдаад байдагийн.
За даа, нэг иймэрхүү л бодол санаатай хичээлийн шинэ жилээ угтах нь дээ.
Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно. Д.С
Энэ нээрээ үнэн үг шүү. Хүн өөрөө л үнэхээрийн юм сурах сонирхолтой бол суралцах зүйлс аяндаа л гараад ирдэгийн байна лээ. Сурах сав нь бэлэн болсон бол урьд өмнө нь анзаарч байгаагүй, амьдрал дээр угийн байсан зүйлсээс ч хүн суралцдаг санагдсан шүү.
Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно. Д.С
Энэ нээрээ үнэн үг шүү. Хүн өөрөө л үнэхээрийн юм сурах сонирхолтой бол суралцах зүйлс аяндаа л гараад ирдэгийн байна лээ. Сурах сав нь бэлэн болсон бол урьд өмнө нь анзаарч байгаагүй, амьдрал дээр угийн байсан зүйлсээс ч хүн суралцдаг санагдсан шүү.
9.1-ийг хүлээдэг байсан эсэхээ ч мартаж.жаахан ч атугай хүлээдэг л байсан байх да.
ReplyDeleteчи нээрээ идэвхтэй,олон нийтийн ажилд сайн орлцдог, өөртөө хөгжих боломжийг олгодог,түүндээ цаг зав гаргаж чаддаг юм шиг санагдаж байна шүү. мундаг :)
франц хэл-ийг зүгээр л сонирхдог болохоор сурах гэж байгаамуу тэ.
"өөрийнхөө хүндэлдэг хүнийхээ л үгийг авна шүү дээ," нээрээ энэ зан ч муухай шүү.
гэхдээ хүн болгоны дотор ийм зан чанар нуугдаж байдаг байх.хүндэлдэг хүнийхээ үгийг илүү тусгаж аваад бусдыг нь жаахан үл анзаарах ч юм уу тэ
гэснээс мэндлэхээ ч мартаж, хагас бүтэн сайнд сайхан амарсан уу :)
Сайхан амарлаа, чи сайхан амарсан уу?
ReplyDeleteФранц хэл их гоё юм шиг байна лээ, сонсголонтой, гэхдээ уншиж, зөв дуудаж сурах нь хэцүү юм шиг байгаан.
This comment has been removed by the author.
ReplyDelete