Thursday, September 8, 2011

Dwight Howard-тэй тааралдав ..,

Би сүүлийн 3-4 жил NBA их сонирхож сүүлийн 8-ын тоглолыг алгасахгүй үздэг болоод байгаан. Boston-ны улаан, ногоон, шар фэн шүү дээ, хэхэ. 

Манай хөөрхөн "Их Гурвал"

Дээр нь бас Rajon Rondo
Манай энэ хэд их хөөрхөн ш дээ, барагтай юманд тэгэж тэсэрч уурлахгүй, араатан шиг элдэв авир үзүүлэхгүй, буурьтай санагдаад байдагийн. Гол нь чадварлаг, багийн тоглолт, хамгаалалт сайтай, яг л нэг баг гэдгийг харуулдаг, бие биеэнийгээ мэдрээд, нөхөөд л. Бусад багийн зарим нэг нөхдүүд бас аймаар шүү дээ, хэхэ. 

Орлондо Мажикын төвийн тоглогч Ховардыг ирнэ гэдгийг дуулаад эхлээд нээх сэтгэл хөдлөөгүйээ, нөгөө спортын өмсгөл нь сарпанчик шиг харагддаг, өргөн цээжтэй залуу (superman) шүү дээ гэсэн юм бодогдоод л өнгөрсийн. Та нар тэр зургийг нь хардаа, яг л нарийхан мөртэй, эмэгтэй сарпанчик өмчихсөн харагдаж байгааз дээ? хэхэ.


Тэгсэн хүмүүс эхний өдрийн айлчлалынх нь талаар ярьсан чинь бүр сэтгэл хөдлөөд Бөхийн өргөөнд болсон бүх ододын тоглолтыг үзэхээр найзуудтайгаа явлаа. Тэгсэн яасан гээч?
3 цагаас манай Монголын тамирчидын тоглолт нь эхлээд, 4 цагт Ховард ирнэ гэхлээр нь 4 цагтай уралдаад л бид хэд орлоо. Эхлээд нэг хаалгаар орсон чинь дэлгэц хаагаад хүмүүсийн тоглолт харагддаггүй ээ. Тэгээд яахаа ч мэдэхгүй буцаад л гарлаа, тэр хавиар аль хаалгаар орохоо мэдэхгүй хэдэн нөхөд зогсож байсан чинь хамгаалалтынхан нэг биш болоод явчлаа шүү. Хэсэг хормын дараа Ховард яг бидний хажуугаар заал руу орох гээд өнгөрч таардагийн. Бид нар орлилдоод л, Ховард болон хамт яваа нэг залуу 2 бидний өөдөөс даллаад л, үнсэлт илгээгээд л, эргэн эргэн бидэн рүү хараад л цаашаа явсан даа, хөөрхий. Өндөр хэрнээ нээх жаахан толгойтой санагдсан (сэмээрхэн хэлж байгаан шүү). 
Гэхдээ үнэхээрийн л чадварлаг шоумэн байна лээ. Зааланд орж ирээд хүмүүсийг ёстой хөөрхөн хөгжөөж өгсөөн. Чийрлидерсийн охидуудтай, коктэйлийн Өөскөтэй бүжиглээд л, аргагүй л олны хүрээлэлд байж, хүмүүсийг яаж хөгжөөж өөртөө татдаг, шоумэн гэж яг ямар байх ётойг манайханд харуулсан. Манай одод энэ тал дээрээ жаахан асуудалтай, ичимхий байгаад байдаг нь жаахан тэнэг санагдаад байдагийн. Суралцаасай билээ. Нэгэнт л од болохыг хүсч байгаа бол үзэгчидтэй хэрхэн харилцах талаар суралцах хэрэгтэй санагдаад байдагийн.

За, даа, ажил ихтэй ч голоор нь сайхан шоу үзэж, жаал орилсон, хэхэ. Угийн эмоцио илэрхийлэхдээ сайн хүн чинь орилж өгсөөн тэнд очоод, хэхэ. 

Ойрдоо бол ийм л сонинтой байна шүү, дээ. Нээрээ цаад Ховард чинь дараа жил ирнэ гэж байна лээ шүү. Манай Бостоны хэдээс нэг нь ч болтугай ирдэг ч болоосой..,


Ирэхгүй бол TD Garden-д өөрөө очиж тоглолтыг нь үзэх юм чинь.., хэхэ.

Love,

Lotus

No comments:

Post a Comment