Monday, August 15, 2011

Өдөр бүрийг өөдрөгөөр угтая ..,

Өчигдөр орой их сургуулийнхаа  3 найз охинтой уулзлаа. Худалч хүнд бараг 6 жилийн дараа уулзаж байгаа нь энэ. Нэг нь 2, нөгөө нь 1 хүүхэдтэй одоо жирэмсэн, үлдсэн 2 нь сингли. Хүний амьдрал баялаг болохлоор ярих хөөрөх, бие биедээ зөвлөх зүйл ихтэй нилээн тухтай хоол идэнгээ, пиво уун суулаа. Өөрийн биеийг эрдэнэ мэт хайрлаад, харамлаад яваад байхын оронд олон залуучуудтай уулзаж, тэднийг таньж мэдэж ялангуй секс дээрээ их туршлагатай болж ав, гэр бүлийн хамгийн чухал зүйл бол тэр гэж 2 талаас их зөвлөгөө өглөө. Энэ талаар дараа тухтай бичнээ, үндсэн сэдэв рүүгээ оръё.
Өнөөдөр өглөө нэг найзтайгаа 6.30д гүйхээр цаг тохирчихсон байсан болохлоор өглөө эрт сэрээд талбайн зүг гүйлээ. Ойрдоо гүйгээгүйг ч хэлэх үү, бүр нэг уяанаасаа алдуурсан юу гэдэг билээ дээ, хэхэ, тэрэн шиг л эрх чөлөө, өглөөний сайхныг мэдэрч сэтгэл нэг л сайхан байлаа. Бүр 7 сард л хамгийн сүүлд өглөө гүйсэн юм шиг байна. Түүнээс хойш өглөөд юу хийсийн бүү мэд, унтсан л байж таарч байх шиг байна.
Би уул нь овоо хөдөлгөөнтэй байдагийн, тэгсэн сүүлийн хагас жил бүр хөдөлгөөн дутагдаад, дээр нь оройд эр хүн шиг л идэж уусаар нэг мэдсэн 4 кг нэмээ, яасан ... ?, майр галбиргүй болж таарна биздээ. 6 сарын өмнөх зурагнуудаа хараад пөөх би ийм гоё биетэй байсан юм уу гээд л шүүрс алдаад л, хүмүүс тийн шдээ, одоо тураа тэгэхгүй бол бүр аймаар боллоо гээд л, хэхэ. 
Илүүдэл жин чинь тэгэж байгаад их зэвүүн эд юмаа, хүний өөртөө итгэх итгэлд их муугаар нөлөөлнө, бас ааш муутай, залхуу, идэвхигүй болгоно, ер нь тэгээд өөдтэй үр дүн нэг ч байгүй юм. Намайг 4 кг нэмлээ ч нормал жин дээрээ байна л гээд байгаа, шал худлаа, зарим тэр нэтэд байдаг өндөр, жингээс хамаарсан тооцооллууд нь худлаа байдаг юм шигээ. Нэг хэсэг ч жингээсээ, залхуу байдал, муухай аашнаасаа болоод сэтгэл санаагаар их унасан шүү. Тэгээд байх тусам улам л хүнийг дарлаад байх шинжтэй.
Би нээрээ өмнө нь өглөө бүр сэрээд өнөөдөр ямар сайхан өдөр байна вэ гэж үнэн голоосоо боддог, тэгээд бүр цаанаасаа л баяр, баясал төрдөг байлаа, тэр байдалдаа эргэж орохоор шийдлээ.
Өөрчлөлт хийх, буцаад хэвэндээ орох цаг нь болсон юм шиг байна. Иймд дараах төлөвлөгөөтэй эхний үедээ ажиллана аа, харин нээх удахгүй зуршил болчих байх :-).
1. Өглөө бүр гүйнэ (ирж очихын яг 1 цаг зарцуулдагийн)
2. Дуртай ном зохиолуудаа уншина (Бараг 2 сарын өмнө авсан 3 номоо сөхөж ч хараагүй байгаа)
3. Англи хэлний үгийн баялагаа сайжруулна (Дүүтэйгээ уралдахаар болсон)
4. Орой бүр иогийн дасгалаа хийнэ (Дараа нь нүүрээ мөсөөр арчина)
5. Оройд хоол идэхгүй биеэ амраана
6. Ротаракт болон номын клубдээ идэвхитэй явна
7. Ажлаа сайн хийнэ (Би өөрийн мэргэжилдээ их дуртайн)
8. Шинэ хүмүүстэй танилцаж, бусад хүмүүсийн ертөнцийг таньж мэднэ.
Эдгээр зүйлийг хэвшил болгочихвол амьдрал маань буцаад идэвхитэй, сонирхолтой болно гэж бодож байна. Үр дүнгээ дээрх үзүүлэлтүүдээр 1 сарын дараа тайлагнана аа :-).

Аз жаргалыг би үргэлж гэрэл гэгээ, амар амгалангаар төлөөлдөгийн.



Love LW,

4 comments:

  1. hi.хамгийн сүүлд 10-р ангидаа гүйдэг байсанаас хойш гүйж харайлгүй арван хэдэн жил болжээ :D
    одооноос гүйе гэж бодоол байгаана.
    зиа тэр ч яахуу 1,2 юм асуучихуу?

    1.өглөө бүр хаанаас хаа хүртэл гүйхэд 1цаг болдын?
    2. 2сарын өмнө ямар 3н ном авсын
    3.Ротарик гэж яадаг,ямар клубын.
    4.өөрөө ямар мэргэжилтэйн ?

    ReplyDelete
  2. Сайн уу,
    За, би хариултыг болгооёоо.., (хэхэ)
    1. Манай гэрээс Зайсан хүртэл гүйгээд ирвэл нэг цаг болдог.
    2. Ошо багшийн "Үүлгүй аадар", Нобелийн шагналтнуудын лекц, Монголын их хатадын нууц товчоо.
    3. Ротарик гэдэг нь 35 нас хүртлэх залуучуудын өөрсдийгөө мэргэжлийн салбартаа, манлайлалын хувьд хөгжүүлэх, мөн нийгэмдээ сайн дурын ажил зохион байгуулж үйлчлэх зорилготой клубын.
    4. Ер нь тэгээд юм ургуулан бодох, таамаглал дэвшүүлэх, түүнийгээ хамгаалах, санаачлах тийм л ажилтай хүн дээ.

    Блогоор минь зочлосонд баярлалаа,

    ReplyDelete
  3. мм,хэрвээ Lw-ийг 1km/цагын хурдтай гүйдэг гэж тооцвол.. Lw-гийх зайсангаас 1km зайтайн байна тэ (таасан уу :p)

    .энэ 3н ном ямар хэл дээр байхуу.Ошо гэдэг нь бодвол япон хүн байх тэ.тэхээр Lw japanese,english,chinese гэсэн 3н хэлтэй?

    зүгээрээ олон дахин зочилж олон дахин баярлалаа гэдэг үг сонсохын төлөө хичээх болноо.yoroshiku :D

    ReplyDelete
  4. Хэхэ, таасангүйээ. Хүн дундажаар 5км\цаг-ын хурдтай гүйдэг гэдэг байхаа, сургуульд л байхад тийм бодлогууд байсан санагдаж байна.
    Энэ номнуудыг бүгд монгол хэл дээр авсын :-).

    Баярлалаа, орж ирж байгаарай.

    ReplyDelete