Saturday, August 27, 2011

Хичээлийн шинэ жил айсуй...,

Арван жилийн сурагч байхдаа хичээлийн шинэ жилийг гөөмөн их хүлээдэг байж билээ, нэгний өмнөх шөнө бүр нойр хүрэхгүй догдлоод хэд хэд босч цагаа хардаг, өглөө нь нойр дутуу хэрнээ нэг л сайхан инээгээд л баярлаад л байдаг байсан санагдаж байна. Сүүлд оюутан байх үед ч хичээлийн шинэ жилийг битүүхэндээ хүлээгээд л байдаг байлаа. 
Харин одоо бол ажлын хүмүүс хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэнэ, шинэ оюутан хүүхдүүд хичээлийн шинэ жилээ хүлээсэн байдалтай догдлосон яриануудаас л 9 дүгээр сарын 1-ны өдөр айсуй явааг анзаарлаа. Тэгээд бодоод байсан чинь миний хувьд ч бас 9 дүгээр сараас  идэвхитэй, нийгэм соёлын, өөрийгөө хөгжүүлэх, сонирхосон зүйлдээ цаг зарцуулдаг үе маань бас эхэлдэг юм байна. Мөн тэгэж бодлоо.., энэ хичээлийн жилийн хугацаанд өөрийнхөө хүсдэг ч  одоо болтол суралцаагүй зүйлсээс суралцах, тэр зүйлдээ цаг гаргах хэрэгтэй юм байнаа гэж. Түүний нэг бол франц хэл сурах, түрүү жил сурна гэж байсан боловч ажлын 5 өдөр хичээлтэй байх нь ажил амжихгүй гэсэн шалтгаас болоод суралцаагүй, одоо бодохлоор бага зэргийн харамсаад байдагийн, хэрвээ тэр сургалтанд бүтэн жил явсан байсан бол ойр зуурын зах зухтай болчихсон байх байсан байх. Энэ жил уул нь сургалтанд нь хамрагдчих юмсан. 10 сараас хичээл нь эхэлдэг санагдаад байна. Миний хувийн цэвэр зохион байгуулалтаас л шалгаалах ажил л даа. 
Бас өөрийн сэтгэл санааг тогтуун байлгах, сайн сайхан зүйлс сонсдог лекциндээ суунаа. Энэ жил 4 дэх жилдээ суух юм байна. Түрий жилийн сүүлээс лекц ордог багш маань солигдсоноос болоод сүүлдээ очихоо болчихсын.  Бас тэгэж байгаад хүн их ялгаварлан гадуурханаа би, нэг ийм их муухай зантайн. Их олон зүйл дээр ажиглагддагийн. Барагтай хүний үгийг авахгүйээ би чинь, өөрийнхөө хүндэлдэг хүнийхээ л үгийг авна шүү дээ, тэр нь тэгээд явж явж үзэл санаа, бодол төстэй хүнээ л хүн хүндэлдэгийн байна лээ. Үүнд маань манай нэг найз их дургүй ээ. 
За даа, энэ хичээлийн жилд хөөрхий минь ийм л төлөвлөгөөтэй ажилчихвал уул нь болчихмоор байна. Худлаа ярихгүйгээр ажил болгочихынсон. 
Нээрээ, оюутан байхдаа, мөн ажил ороод удаагүй байхдаа урчуудын эвлэлийн зургийн үзэсгэлэнг найзтайгаа хамт их үздэг байжээ, бараг алгасалгүй, харин одоо бол худлаа худлаа, өнгөрсөн жил л гэхэд 3 удаа л зургийн үзэсгэлэн үзсэн байхын. Харин дуурь, баллетаа бол үзэж байгаа. Удахгүй 10 сараас дахиж үзэж эхэлнэ дээ :-). Ер нь хүн өөрийн дотор байгаа сэтгэл хөдлөл, үзэл бодлоо нээг их илэрхийлээд байдаггүй, тэр тусмаа Монгол хүмүүс, харин урлаг бол тэрийг ил болгож, бугласан зүйлсийг нь гаргадаг юм шиг санагдаад байдагийн.
За даа, нэг иймэрхүү л бодол санаатай хичээлийн шинэ жилээ угтах нь дээ.

Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно. Д.С

Энэ нээрээ үнэн үг шүү. Хүн өөрөө л үнэхээрийн юм сурах сонирхолтой бол суралцах зүйлс аяндаа л гараад ирдэгийн байна лээ. Сурах сав нь бэлэн болсон бол урьд өмнө нь анзаарч байгаагүй, амьдрал дээр угийн байсан зүйлсээс ч хүн суралцдаг санагдсан шүү.


Monday, August 15, 2011

Өдөр бүрийг өөдрөгөөр угтая ..,

Өчигдөр орой их сургуулийнхаа  3 найз охинтой уулзлаа. Худалч хүнд бараг 6 жилийн дараа уулзаж байгаа нь энэ. Нэг нь 2, нөгөө нь 1 хүүхэдтэй одоо жирэмсэн, үлдсэн 2 нь сингли. Хүний амьдрал баялаг болохлоор ярих хөөрөх, бие биедээ зөвлөх зүйл ихтэй нилээн тухтай хоол идэнгээ, пиво уун суулаа. Өөрийн биеийг эрдэнэ мэт хайрлаад, харамлаад яваад байхын оронд олон залуучуудтай уулзаж, тэднийг таньж мэдэж ялангуй секс дээрээ их туршлагатай болж ав, гэр бүлийн хамгийн чухал зүйл бол тэр гэж 2 талаас их зөвлөгөө өглөө. Энэ талаар дараа тухтай бичнээ, үндсэн сэдэв рүүгээ оръё.
Өнөөдөр өглөө нэг найзтайгаа 6.30д гүйхээр цаг тохирчихсон байсан болохлоор өглөө эрт сэрээд талбайн зүг гүйлээ. Ойрдоо гүйгээгүйг ч хэлэх үү, бүр нэг уяанаасаа алдуурсан юу гэдэг билээ дээ, хэхэ, тэрэн шиг л эрх чөлөө, өглөөний сайхныг мэдэрч сэтгэл нэг л сайхан байлаа. Бүр 7 сард л хамгийн сүүлд өглөө гүйсэн юм шиг байна. Түүнээс хойш өглөөд юу хийсийн бүү мэд, унтсан л байж таарч байх шиг байна.
Би уул нь овоо хөдөлгөөнтэй байдагийн, тэгсэн сүүлийн хагас жил бүр хөдөлгөөн дутагдаад, дээр нь оройд эр хүн шиг л идэж уусаар нэг мэдсэн 4 кг нэмээ, яасан ... ?, майр галбиргүй болж таарна биздээ. 6 сарын өмнөх зурагнуудаа хараад пөөх би ийм гоё биетэй байсан юм уу гээд л шүүрс алдаад л, хүмүүс тийн шдээ, одоо тураа тэгэхгүй бол бүр аймаар боллоо гээд л, хэхэ. 
Илүүдэл жин чинь тэгэж байгаад их зэвүүн эд юмаа, хүний өөртөө итгэх итгэлд их муугаар нөлөөлнө, бас ааш муутай, залхуу, идэвхигүй болгоно, ер нь тэгээд өөдтэй үр дүн нэг ч байгүй юм. Намайг 4 кг нэмлээ ч нормал жин дээрээ байна л гээд байгаа, шал худлаа, зарим тэр нэтэд байдаг өндөр, жингээс хамаарсан тооцооллууд нь худлаа байдаг юм шигээ. Нэг хэсэг ч жингээсээ, залхуу байдал, муухай аашнаасаа болоод сэтгэл санаагаар их унасан шүү. Тэгээд байх тусам улам л хүнийг дарлаад байх шинжтэй.
Би нээрээ өмнө нь өглөө бүр сэрээд өнөөдөр ямар сайхан өдөр байна вэ гэж үнэн голоосоо боддог, тэгээд бүр цаанаасаа л баяр, баясал төрдөг байлаа, тэр байдалдаа эргэж орохоор шийдлээ.
Өөрчлөлт хийх, буцаад хэвэндээ орох цаг нь болсон юм шиг байна. Иймд дараах төлөвлөгөөтэй эхний үедээ ажиллана аа, харин нээх удахгүй зуршил болчих байх :-).
1. Өглөө бүр гүйнэ (ирж очихын яг 1 цаг зарцуулдагийн)
2. Дуртай ном зохиолуудаа уншина (Бараг 2 сарын өмнө авсан 3 номоо сөхөж ч хараагүй байгаа)
3. Англи хэлний үгийн баялагаа сайжруулна (Дүүтэйгээ уралдахаар болсон)
4. Орой бүр иогийн дасгалаа хийнэ (Дараа нь нүүрээ мөсөөр арчина)
5. Оройд хоол идэхгүй биеэ амраана
6. Ротаракт болон номын клубдээ идэвхитэй явна
7. Ажлаа сайн хийнэ (Би өөрийн мэргэжилдээ их дуртайн)
8. Шинэ хүмүүстэй танилцаж, бусад хүмүүсийн ертөнцийг таньж мэднэ.
Эдгээр зүйлийг хэвшил болгочихвол амьдрал маань буцаад идэвхитэй, сонирхолтой болно гэж бодож байна. Үр дүнгээ дээрх үзүүлэлтүүдээр 1 сарын дараа тайлагнана аа :-).

Аз жаргалыг би үргэлж гэрэл гэгээ, амар амгалангаар төлөөлдөгийн.



Love LW,

Wednesday, August 10, 2011

Өчигдөр нь уурлаад, өнөөдөр нь юу ч болоогүй мэт инээгээд л ..,

Ажлын байран дээр янз бүрийн ааш, авиртай, үзэл бодолтой хүмүүстэй ойлголцож, нэг баг болж ажиллах нь анх сургуулиа төгсөөд ажилд орж байхад их хэцүү бас авъяас шаардсан ажил юм байна гэж нилээн хэдэн жилийн өмнө бодож байсан санагдана.

Анх ийм бодол төрсөөс болоод ч тэрүү хүмүүстэй арга эвээ олоод хүн амьтантай ам зөрөхгүй, найзлаж нөхөрлөөд, ахаа эгчээ болоод явсаар энэ проблем надад учрахгүй нь гэж бодож байсан чинь худлаа байжээ. Ажлаас болж ам зөрөх, мэтгэлцэхийг бол байх л ёстой зүйл, олон талаас л харж байж ажил урагшладаг гэж боддогийн. Гэхдээ сүүлийн долоо хоногт 2 ч удаа ажлын биш хувийн шинж чанартай хэрүүл маягийн зүйлтэй учирлаа. 

Эхнийх нь миний инээд, ажил дээр дуу аяладаг байдлыг маань тэвчиж чаддаггүй, бас албаныхаа залуучуудыг (эрчүүдийг) дарамталдаг, дээрлэхдэг гэсэн хэргээр өөр албаны нэг бүсгүйд надад их л үзэн ядсан байдлаар халамцуу ч юмуу ямар ч ийн гар хөлөө савчсан байдлаар хэллээ..., 
Надад дээрэлхүүлээд байдаг, тэрийгээ өөрсдөө ч хэлж чадахгүй хүнээр хэлүүлж байдаг өрөвдөлтэй ч эрчүүд болдоо, нээрээ. Найзууд гэж бодож явсан хүмүүс ийм зан гаргахлаар нүднээс шууд нулимас гардагийн байна лээ, яасан ч амархан урсдаг нулимас ч ийн, ямар ч байсан тэд нартай дахиж тэгэж харьцахгүй гэдгээ ч хэллээ, тэгэж хэлэх хэрэг байсан ч юмуу, үгүй ч юм уу бүү мэд.

Дараагийнх нь хэрүүлийн алим мессенжерээр хагас дарамталсан байдалтайгаар ирлээ, гэхдээ өөр хүнээс. Ажлыг зэрэгцэж суучаад мессенжерээр яридаггүй санагдаад инээд ч хүрэх шиг, хариу нээх бичихгүй тэгээд л тэнэг хүн шиг өнгөрөөлөө.

Хамгийн гайхалтай нь маргааш нь юу ч болоогүй хүн шиг инээгээд л юм ярихын өөдөөс. Би бол жаахан гайхаастай. Учир нь өмнө нь би ингэж хүмүүстэй ам зөрж байсангүй, мөн урд шөнө нь тэр хүмүүсийн дарамтласан, дургуйлах гэсэн байдал нь толгойноос гарахгүй нэг л өөрт дарамттай санагдаад байсыын. Ер нь би яах ёстойн бол гээд л, тэгсэн тэдгээр хүмүүст бол байдаг л асуудал юм шиг байгаан. 

Ингэж эмзэг хандаж байгаа нь өмнө нь хүмүүстэй ам зөрөх туршлагагүй, нөгөө талаас энэ нь байдаг л асуудал гэж бодож чадахгүй байгаа, мөн хүний өөдөөс худлаа инээж сураагүйнх л юм шиг байна. Ийм зүйлийг жаахан ч гэсэн сурахгүй бол өөрөө өөрийгөө л зовоох юм шиг байна доо. За бол за, үгүй бол үгүй хүн чинь бас тэгэж байгаад хэцүү л байдагийн байна.
Өнөөдрөөс өөрсөдтэй нь адилхан юу ч болоогүй юм шиг инээгээд л яваад байсан чинь их амар юм байноо. 

Хэзээ нэг хүн болно доо хөөрхий, өөрийгөө нээх зовоохгүйхэн шиг амьдраад байхын сан ..,

Thursday, August 4, 2011

Гэгээрлийн зам номноос ..,

.... Хилэнц үгүй тул зовлон ч үгүй,
     Мунхаг үгүй тул шаналан ч үгүй
     Буруу үзэлдээ л нялхас зовдог юм
     Бусармаг үйлэндээ л нажид эдэлдэг юм...

              .... Буяны хүчээр бие амгалан,
                   Билгийн хүчээр сэтгэл амгалан
                   Бусдын төлөө орчлонд оршивч
                   Бодь сэтгэлтэн яахин гансрах вэ...

... Учрал юугаа эхлэн шинжээд
    Үйлдэх, эсэхээ батлан шийд.
    Учрал дутваас бүү үйлд
    Нэгэнт үйлдвээс бүү шантар...
            
              ... Хором тутам ховсорч хувирах
                  Хорвоогийн өнгөнд шунан тачаадсаар
                  Үнэн итгэлт янагийг эрэвч
                  Түмэн төрөлд олох газаргүй

                  Олж учраагүйдээ гомдон харуусч
                  Оёоргүй шаналалд сэтгэл бачуурна
                  Олж учирлаа ч илүүг хүсэмжлэн
                  Ойгүй шуналдаа зүрх базлана...

 .... Намайг муушаах нэгэн байхад
      Магтаалд онгирохын хэрэг юун
      Намайг магтах нэгэн байхад
      Муушаалд гутрахын хэрэг юун ...